БНАСАУ дахин пуужин хөөргөж туршжээ. Тус улсын зүүн эрэг дэх Вонсан хот орчмын районоос пуужин харвасан байна. Ямар ангиллын пуужин хөөргөсөн, хэдэн пуужин хөөргөсөн талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Учир нь пуужингийн туршилт амжилтгүй болжээ.
Өнгөрсөн оны эхээр Пхеньян цөмийн туршилт хийж, баллистик пуужин хөөргөн туршсаны дараа Солонгосын хойгийн байдал улам хурцадсан юм.
Энэ сарын 6-нд БНАСАУ дөрвөн баллистик пуужин хөөргөн туршсан нь бүгдээрээ Японы эдийн засгийн тусгай бүсэд унасан билээ. Маргааш өдөр нь Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн командлал зенитийн пуужингийн THAAD системийг БНСУ-ын нутагт байрлуулж эхэлсэн юм.