АНУ-ын үндэсний коллежийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Миссури мужийн Сент Луис хотод боллоо. 20 мянган үзэгч үзэж сонирхсон тус тэмцээнийг спортын ESPN суваг телевиз шууд дамжуулан үзүүлжээ. Олимп, дэлхийн аварга Охайогийн их сургуулийн оюутан Кайл Снайдер хамгийн хүн жин буюу 130 кг-ын жинд хоёр, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Миссуригийн их сургуулийн оюутан Жейден Кокс 90 кг-д гурав дахиа түрүүллээ. Олимпийн аварга Снайдер хамгийн хүнд жинд хоёр жил дараалан түрүүлсэн хамгийн залуу аварга болсон юм.
Олимпийн хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга Оклахомагийн их сургуулийн дасгалжуулагч алдарт бөх Жон Смитийн төрсөн дүү Пэт Смит 1990-1992, 1994 онд, Афины олимпийн аварга Кайл Сандерсон 1999-2002 онд, Кайл Дэйк 2010-2013 онд, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Логан Стейбер 2012-2015 онд NCAA-гийн түүхэнд дөрвөн удаа түрүүлсэн түрүүлсэн нь дээд амжилт. Ялангуяа NCAA-гийн "Алдрын танхим"-ын гишүүн Дэйк дөрвөн өөр жинд түрүүлсэн нь хэн ч эвдэхээргүй амжилт юм.
Олимпийн аварга Каэль Сандерсон дасгалжуулагчтай Пенсальваниягийн их сургууль тэргүүлсэн. Тэд сүүлийн долоон жилийн зургаад нь багийн дүнг тэргүүлжээ.