Чөлөөт бөхийн ОХУ-ын шигшээ баг Дэлхийн шигшээ багтай энэ сард ОХУ-ын Владикавказ хотод нөхөрсөг халз барилдааныг зохион байгуулах гэж байсан юм. Тэгвэл хэд хэдэн нөхцөл шалтгааны улмаас халз барилдааныг тавдугаар сарын 24-25-ныг хүртэл хойшлуулаад байгаа.
Энэхүү халз барилдаанд дэлхийн шигшээ багт Азербайжанаас хоёр бөх урилгыг хүлээн авчээ. 61 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, 2014 оны Европын аварга Гажи Алиев, 74 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Европын гурав, Бакугийн “Алтан Гранпри”-гийн дөрвөн удаагийн аварга Жабраил Хасанов нар Оросуудын эсрэг хүч үзнэ. Түүнчлэн Гүрж улсаас олимп, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Владимир Хинчегашвили 57 кг-д, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, 2016 оны Европын аварга Гено Петриашвили 125 кг-д нар оролцохоор албан ёсоор мэдэгдээд байгаа юм.