Өнөөдөр тохиож буй Дэлхийн яруу найрагчдын өдрөөр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Зохист Дорно” хэвлэлийн газар хамтран “Яруу найраг-Гэрэл зураг. 21/21 дуэль” арга хэмжээ зохион байгуулж байна.
Гэрэл зураг, яруу найргийн өгүүлэмжээр дамжуулан эх орныхоо үзэсгэлэнт байгалийг илэрхийлэх зорилготой өдөрлөгт Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, яруу найрагч Д.Урианхай, Соёлын гавьяат зүтгэлтэн, С.Цацралт, Н.Бөхдамбий, “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир, Ш.Лхамноржмаа нарын тус бүр 21 яруу найрагч, гэрэл зурагчин оролцох юм.
Яруу найрагчдын илгээсэн шүлгийн агуулгад тохирсон бүтээлээ гэрэл зурагчид өнөөдөр Театрын музейд нээлтээ хийх үзэсгэлэнд тавих аж. Мөн гэрэл зурагчид 21 яруу найрагчийн хөргийг дарснаа энэ үеэр толилуулах юм байна.