Дэлхийн шоу болох “The Voice”-ийг 2010 оноос өнөөг хүртэл дэлхийн 62 улсад зохион байгуулах болсон. Тус шоуг “Монгол HD” телевиз албан ёсны эрхтэйгээр зохион байгуулахаар болсоныг телевизийн захирал Ч.Номин албан ёсоор зарлаад байгаа билээ.
“The Voice” шоу нь хоёр тэрбум гаруй төгрөгийн өртгөөр бүтэх аж. Шоуг олон улсад нээлттэй шалгаруулалт, телевизээр гарах эхний шат буюу сонсох шат, хоёрдугаар шат буюу халз тулаан, гуравдугаар шат буюу хагас шигшээ амьд тоглолт, финал гэсэн дөрвөн үе шаттай зохиодог байна
“Энэ шоунд дуулахыг мөрөөдөгсөд бус, харин жинхэнэ дуулах авьяастай хүмүүс оролцоно” хэмээн Ч.Номин ikon (http://www.ikon.mn/n/xw6)- д өгсөн ярилцлагадаа хэлжээ. Дэлхийн шоуны загвараар мэргэжлийн дуучин, мэргэжлийн дуу хоолойг олон нийтээс шалгаруулах учир шүүгч хамгаас чухал. Мэргэжлийн өндөр чадвартай дуучид, хөгжим, шоу ертөнцийн мэдрэмжтэй нэгэн шүүх учир шүүгч нартаа шүүлтүүр тавих нь гарцаагүй юм.
1. МУГЖ, поп дива Ж.Алтанцэцэг
Монголд номер нэг гэгдэх “Pro sound” студийн үүсгэн байгуулагч билээ. Тэрээр Дэлхийн страдын дуу дуулаачдын уралдаанаас эх орондоо удаа дараалан гранпри шагнал авч ирж байсан чадварлаг уран бүтээлч юм. Түүнчлэн“Мелодия Саянских гор” олон улсын эстрадын дуулаачдын наадмыг Монголоос анх удаа шүүсэн төдийгүй Монголын соёл урлагийн салбарын анхны шоу “Монстер”, “Ододтой бүжиглэе” шоуны ерөнхий шүүгчээр ажиллаж байсан туршлагатай. ТВ-25-ын “Making the band” шоуны хоёрдугаар цувралынн ерөнхий шүүгч, продюссерээр ажиллаж “Extacy” хамтлагийг үүсгэн байгуулж, продюссерлэн рок попт хөл таниулсан нэгэн. Тиймээс тэрээр дэлхийн хэмжээний шоу болох “The Voice”-ын шүүгчээр оролцох өндөр магадлалтай уран бүтээлчдийн нэг юм.
2. Төрийн соёрхолт дуучин, “Камертон” хамтлагийн ахлагч, “B production”-ы үүсгэн байгуулагч Д.Болд
Дуучин Болд бол “The Voice” нэвтрүүлгийн шүүгчдийн нэгд зүй ёсоор байх ёстой хүн. Монголын хамгийн нэртэй хөвгүүдийн хамтлагийн ахлагч гэдгээс гадна Монголын дуу хөгжмийн ертөнцөд түүний оруулсан хувь нэмэр арвин их билээ. Өөрөө дуулахаас гадна олон чадалтай залуу дуучдыг төрүүлсэн “B poduction”-ийг үүсгэн байгуулсан. “The Voice” шоуг Д.Болд шиг туршлагатай хүн шүүх нь зүйн хэрэг.
3. Монгол Улсын гавьяат жүжигчин, “Натур саунд” дуулаачийн курсийн захирал Б.Дашдондог
“The Voice” шоуны шүүгчид оролцогчдыг шүүхээс гадна зөвлөж, тэдэнтэй хамт шоунд оролцдогоороо онцлогтой. Тийм болохоор продюссер байлаа ч өөрөө дуулах чадвартай, туршлагатай хүн байх ёстой. Энэ тодорхойлолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог яг таг тохирно. Монголын рок поп урлагт маш олон жилийн арвин туршлага хуримтлуулсан тэрбээр “Дашка” студийн дэргэдэх “Натур саунд” дуулаачийн курсээсээ маш олон чадварлаг дуучдыг “төрүүлсэн” билээ.
4. Соёлын тэргүүний ажилтан, “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука
Шаргал үс, сайхан инээмсэглэлээрээ олны сэтгэлд хоногшсон дуучин Ука энэ шоу нэвтрүүлэгт нэгэн өнгө нэмэх шүүгч болоход хамгийн тохиромжтой хүн болов уу. Түүний эрч хүчтэй, цоглог зан төрх яах аргагүй “The Voice” шоунд байх хэрэгтэй. Мэдээж Укагийн “баг”-т орохыг хүсэх оролцогч дуучин охид олон байх биз ээ.
5. Монгол Улсын гавьяат жүжигчин, Буриадын дуурь бүжгийн театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар
Монгол Улсын гавьяат жүжигчин, Буриадын дуурь бүжгийн театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар Дэлхий дахинд Монголын сонгодог урлагийн нэрийг дуурсгаж, “Чингис хаан” одон гардсан хамгийн анхны хүн болсон дуурийн дуучин Г.Ариунбаатар “The Voice” шоуг шүүвээс энэ нэвтрүүлэг “мэргэжлийн дуу хоолойг олох” зорилгоо биелүүлж чадах болов уу. Хоолойн хүч чадал, хөдөлмөрч чанар нь түүнийг тус шоуны хамгийн шилдэг зөвлөгч, шүүгч, дасгалжуулагч болгож ч мэдэх юм. Гэвч тэр нэртэй театрын гоцлол дуучны ажлаа түр о
6. Продюссер, дуучин Б.Ангирмаа
Нэгэн үе уянгалаг намуухан дуунуудаараа олны сэтгэлийн утсыг хөндөж явсан продюссер Б.Ангирмаа энэ шоуны хүндтэй шүүчдийн нэг болох магадлал өндөр. Учир нь тэр “Киви” тэргүүтэй сайн яваа олон хамтлаг, дуучдыг продюссерлэж, алдар хүндийн замыг нь зааж өгсөн. Дуучны хувьд ч багагүй туршлагатай нэгэн билээ. "The Voice" шоу энэ жилдээ багтаж юм уу, ирэх жилээс үзэгчдэд хүрнэ хэмээн "Монгол HD" телевизийн захирал Ч.Номин ярьжээ.
Сэтгэгдэл (1)