Баян-өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат, Монгол болон Казакстан улсын гавъяат тамирчин, Монгол улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх харцага О.Бахытын нэрэмжит Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харъяат "Өлгийн хүчтэн" бөхийн дэвжээ, ЗХ-ний 013-р ангийн бөх аймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, Алдар спорт хороо, Энгүй тал компаний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэж, Булган аймгийн харъяат аймгийн арслан Г.Ганбаатар, Баянхонгор аймгийн харьяат, аймгийн заан Батцэнгэл нар их шөвөгт шалгарлаа.
Ийнхүү 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Наурызын барилдаанд анх удаа казак бөх түрүүллээ.
Сэтгэгдэл (1)