Тайвань улсын нийслэл Тэйпэй хотноо “Шинэ Тайвань Ван Жинь Ши 2017” марафон гүйлтийн олон улсын тэмцээн өчигдөр зохион байгуулагджээ. Тус тэмцээнд олон улсын нийт 1200 гаруй тамирчин өрсөлдснөөс манай улсын тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа түрүүлжээ.
Улмаар манай тамирчин Б.Мөнхзаяа 02:38:08 цагийн амжилт үзүүлж, Этиопийн тамирчныг ардаа орхиж, түрүүлсэн байна. Хоёрдугаар байрт орсон Этиопийн тамирчин Гебрэ Гетисо 02:38:21 цагийн амжилт үзүүлжээ.
Сэтгэгдэл (1)