Германы Канцлер Ангила Меркел өнгөрсөн баасан гарагт АНУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан байна.
Энэ үеэр Трамп хатагтай Меркелтэй гар барихаас татгалзаж, олны дургүйцлийг төрүүлэв. Тодруулбал, Трамп Цагаан ордондоо хүрэлцэн ирсэн зочдоо ихээхэн найрсаг угтан авдаг уламжлалтай аж. Гэсэн ч тэрбээр хатагтай Меркелтэй гар барихаас татгалзаж зочноо хүндхэн байдалд оруулсан байна. Тиймээс танхимд цугларсан сэтгүүлчид удирдагчдыг хоорондоо гар барихыг хүссэн ч мөн л Трамп уг саналаас татгалзжээ.
Харин уулзалтын дараа сэтгүүлчид “Ерөнхийлөгч Трампийг яагаад Меркелтэй гар бариагүй” тухай асуусан боловч тэрбээр мөн л асуултад хариулахгүй байна.
Сэтгэгдэл (6)