Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа огцорсонтой холбогуулан тус улсын 19 дэхь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль 5-р сарын 9-нд зохион байгуулагдахаар болсон.
СЕХ-ны мэдээлсэнээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болох өдрийг албан ёсны амралтын өдөр болгохоор хэлэлцэж байгаа ба сонгогчид саналаа өгөх цагийг 2 цагаар уртасгаж, өглөөний 06.00 цагаас 20.00 цаг хүртэл авахаар болсон байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 4-р сарын 14-нд эхэлж 22 өдрийн турш үргэлжлэн, 5-р сарын 07-ний 24.00 цагт дуусах ба сонгуулийн сурталчилгаанд интернэт ашиглахыг зөвшөөрчээ.
Харин гадаад амьдарч байгаа Солонгос иргэдэд зориулж дэлхийн 116 оронд 204-н ширхэг сонгуулийн хайрцаг байрлуулах бөгөөд тэдний саналыг 5-р сарын 1-нээс 4-ний өдрүүдэд авах юм байна.