АНУ-ын Арканзас мужийн өмнөд хэсэгт орших цэцэрлэгт хүрээлэнгээс 14 настай сурагч Калел Лэнгфорд 7.44 жинтэй алмаз буюу очир эрдэнэ чулуу олжээ.
"Бид тэр хар өнгийн чулуу очир эрдэнэ гэдгийг мэдээгүй, шалгах хэрэгтэй гэж бодсон" хэмээн хүүгийн эцэг Крейг Лэнгфорд хэлжээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүд сурагч хүү үнэхээр очир эрдэнэ олсныг тогтоосон байна. Сурагч хүү хэдийнэ чулуугаа "Супермэний алмаз” хэмээн нэрлэжээ.