Иран, Йемен, Ливи, Сири, Сомали, Судан гэсэн исламын шашинт зургаан орны иргэдийг гурван сарын хугацаанд АНУ-д нэвтрэхийг түр хориглосон билээ. Энэ зарлигт хориг тавьсныг шүүх засаглал эрх мэдлээ урьд өмнө нь байгаагүйгээр хэтрүүлсэн хэрэг боллоо гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлжээ.
Тэрбээр лхагва гаригт Теннесси муж улсын Нэшвилл хотод дэмжигчдийнхээ өмнө ингэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч шүүхийн шийдвэрийн эсрэг эцсээ хүртэл тэмцэх бодолтой байгаа гэнэ. Энэ хэргийг Дээд шүүхээр шийдүүлэхийг тэрбээр үгүйсгэсэнгүй.
Цагаачдын талаар Д.Трампын урьд нь гаргасан зарлигт ч Хавай муж улсын шүүгч Деррек Уотсон хориг тавьж байсан юм. Тус муж улсын Ерөнхий прокурор Дуглас Чин зарлигт хориг тавихыг шаардсан олон нийтийн байгууллагуудыг дэмжин, үг хэлжээ. Уг зарлиг аялал жуулчлалаас хамааралтай хавайчуудыг хохироож, тус муж улсад суралцагчдад хохирол учруулах аж.
Шинэ зарлиг АНУ-ын цагаар пүрэв гаригийн өглөөнөөс хэрэгжиж эхлэх ёстой байсан юм.