Хавар болон намрын улиралд хамгийн хэцүү асуудлуудын нэг бол мэдээж үс, салхинд хийсж, шороонд дарагдаж, харах тусам улам л гандаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлж өөртөө итгэлгүй байдлыг авчирдаг. “Үс сайхан бол Зүс сайхан” гэдэг үг бий, ийм улиралд үсээ хайрлаж хамгаалж үлдэхийн тулд яах ёстой вэ?
Стресс, архи мөн тамхинд үгүй гэж хэл
Энэ 3 бол үс унахад тусалдаг хамгийн том найз юм. Байнга стрессдэж бодлогширж явах нь маш олон сөрөг үр нөлөөтэй : үг унах, үс цайх, үрчилээ нэмэх мөн таргалалт ч үүсгэж болох юм. Архи тамхи ч бас зөвхөн үс унахад ч биш, маш олон өөр сөрөг муу үр дагаваруудыг дагуулдаг. Мэдээж танд таалагдахгүй л боловуу…
Үсний сэнс мөн үсний индүүнд болгоомжтой ханд
Мэдээж өдөр болгон хэрэглээд байвал үс унах нь ойлгомжтой, хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Хааяа зайлшгүй чухал үед хэрэглэж бологүй яахав, гэхдээ аль болох үсний сэнс, индүүг хэрэглэхгүй байж заншвал үсний тань эрүүл мэндэд тустай. Индүү нь үс унагахаас гадна, үсийг маш их гэмтээж богино хугацаанд салаалж хугардаг болгох муу талтай. Байнгын халуун индүү, сэнс хэрэглээд байвал таны толгойнд ч бас муугаар нөлөөлөх учираас үсээ өөрөөр нь хатааж, индүүдэхийн оронд чийгтэй байхад нь сүлжих зэрэг эрүүл аргаар үсээ гоё болгож болно.
Үсээ битгий өдөр бүр угаа
Монголын нөхцөлд ялангуяа шороо шуурга ихтэй энэ үед үсээ өдөр бүр угаахгүй л болохгүй юм шиг санагдаж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ өдөр бүр угаах нь сөрөг үр нөлөөтэй, үсэнд байх ёстой, хэрэгтэй эдүүдийг устгаж байдаг. Тиймээс үсээ өдөр бүр угаахаа зогсоож ядаж 2 эсвэл 3н өдөр өнжөөд угааж байвал болно. Эсвэл бүр зайлшгүй үсээ угаах шаардлагатай байгаа бол үсээ бүлээн усаар норгож шампунь хэрэглэлгүйгээр зөвхөн ангижруулагчаар угаагаарай. Харин дараа нь өөрийнхөөр нь хатаахаа бүү мартаарай.
Нойтон үсэнд болгоомжтой ханд
Дөнгөж угаасан үсэндээ маш зөөлөн бас болгоомжтой хандах хэрэгтэй, ягаад гэвэл үс нойтон байхдаа хамгийн эмзэг болчихдог. Нойтон үед нь самнах хэрэггүй, зүгээр хаттал нь хүлээ. Үсээ алчуураар үрж арчиж болохгүй, энэ нь мөн л их гэмтээдэг.