Дэлхийн эргэн тойрон дахь улс орнуудад янз бүрийн уламжлалт тоглоом наадмууд байдаг. Тэрхүү тоглоом наадмууд нь оролцогчдын хувьд харилцан адилгүй, хүүхдийн, охид бүсгүйчүүдийн, гэр бүлийн, эрчүүдийн гэх мэтээр өөр өөр байдаг. Эрчүүдийн хувьд улс орон, хот суурингаараа өөр өөр байдлаар авьяас чадвар, хүч чадлаа сорьдог ба зарим нь үнэхээр хачирхалтай, хатуу ширүүн бараг зэрлэг балмад гэмээр арга барилуудыг хэрэглэх нь бий. Доор дурдсан тоглоом наадмууд нь дэлхийн хамгийн хатуу ширүүн эрчүүдийн тоглоом юм.
Малайз, шавар дунд бухтай уралддаг Паку Джави: Будааг нь хураасны дараа шавраар дүүрсэн будааны талбайд зохиогддог энэ уралдаанд оролцогч эрчүүд хоёр бухны хооронд модон хавтан дээр зогсон уралддаг.
Афганистан, Бузкаши: Тулам булаацалдах тэмцээнтэй төстэй энэ тэмцээнд оролцогчид толгойг нь авсан ямааны биеийг булаацалдаж, аль болох удаан хугацаагаар барих болдог байна.
Шотланд: Гуалин шидэх 6 метр гаруй урт, 40 гаруй кг жинтэй модон гуалинг шидэх тэмцээн
Итали, Calcio Fiorentino: Энэ нь хөл бөмбөгийн эртний хэлбэр бөгөөд 16-р зуунд үүсчээ.
Индонез: Шатаж байгаа наргилын самраар хөл бөмбөг тоглох
Япон, Онабашира: Тэмцээнээс илүү фестиваль гэж хэлж болох энэ тэмцээн 6 жилд нэг удаа болдог. 200 жилийн настай нарс модыг огтлон унагаагаад уулын уруу унаж буудаг.
Йемень: Тэмээн дээгүүр харайх 170 см өндөр тэмээн дээгүүр харайдаг.
Шотланд: Дөш шидэх тэмцээн
Япон, Ботаоши: Тус тусдаа тугтай хоёр багийн 75 гишүүн нөгөө багийнхаа тугийг булаах тэмцээн