Эр цэргийн алба хаасан, дүйцүүлсэн, хаагаагүй, хаах гэж байгаа, зугтаж бултсан ч гэсэн шаардлага гарвал эх орноо хамгаалахад бэлэн байгаа Монголынхоо бүх эрчүүдэд Зэвсэгт хүчний яруу алдарт 91 жилийн ойн баярын мэнд хүргэе.
1. Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж
Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч
Арван алдын ургыг агтны толгойд углаж
Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн
Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж
Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэн яваагүй ч
Өнгө нэхий дэлнийхээ дал мөрийг буулгаж
Үе тэнгийн нөхөдтэй барилдаж явсан удаатай та эр хүн
Эрхий мэргэний нумыг яадал мэдэн татаж
Эгнүүлж тавьсан байг бут ниргэж үзээгүй ч
Гучин хоёр хасааны голын хоёр домбон дээр
Гурвалжин цагаансумаар гурав оносон удаатай та эр хүн
2. Эрт цагт төрсөн бол чи эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан.
Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт
Сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу
Сийлж үлдээх үйлс чамд зөндөө байгаа
Таньд эр цэргийн баярын мэнд хүргье!!!
3. Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг
Амраг жаахан ханиа жаргаах гэж ухаантай төрдөг
Алаг бяцхан үрдээ ааваа гэж дуудуулахаар эр хүн болж төрдөг
Эр хүн танд Амар амгалан амьдралыг бүтээх
Эрдэнийн алтан түлхүүр зөвхөн таны гарт гэдгийг ямагт санагтун.
Монголын бүх сайхан эрчүүддээ баярын мэнд хүргэе.
4. Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг Баярын мэнд хүргэе...
5. Шилэн Форд чинь хүчтэй байг
Шимсэн дарс чинь тансаг байг
Ширэн хэтэвч чинь зузаан байг
Шилсэн амраг чинь тачаангуй байг
Эр хүн танд Амар амгалан амьдралыг бүтээх
Эрдэнийн алтан түлхүүр зөвхөн таны гарт гэдгийг ямагт санагтун.