“Шинэ үе” продакшны жүжигчид 2015 оны нэгдүгээр сард ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт аялан тоглолт хийж явах үеэр авто замын осолд орон жүжигчин Т.Билгүүн амь насаа алдсан билээ.
Жүжигчид ӨМӨЗО-ны “Одон” телевизтэй хамтран ажиллаж бичлэгтэй байсан боловч уг ослын улмаас цуцлагдсан. Харин үүнийг “Шинэ үе” продакшны ахлагч Н.Ариунболд буюу Бооёо продакшинд хохирол учруулсан хэмээн хоёр тэрбум төгрөг “Одон” телевизээс нэхэмжилсэн гэх мэдээлэл зарим сайтуудад гарчээ.
Тэгвэл энэ талаар жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо албан ёсны мэдэгдэл хийж, “Бидний хамгийн эмзэг сэдэв, хамгийн их харамсаж явдаг зүйлээр минь ард түмний дунд гүтгэлэг тарааж байгаад харамсаж байна. Бид хэзээ ч нэгнийхээ амийг мөнгөөр үнэлэх хүмүүс биш, үнэн гэж байдаг шүү. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдүүлнэ” гэлээ.
Сэтгэгдэл (11)