“Miss Mongolia” 2014 тэмцээний тэргүүн мисс, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн шилдэг гурван оролцогчийн нэг Ю.Балжидмаа хувийн амьдралынхаа талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тус ярилцлагадаа өмнө нь үерхэж байсан найз залуугийнхаа талаар ярьсан байна.
Тэрбээр “Опозит” хамтлагийн А.Гантулгатай үерхдэг байсан бөгөөд салсан шалтгаанаа “Одоогийн байдлаар найз залуу байхгүй. Гэхдээ хүний амьдралд юу ч тохиолдож болно. “Opozit” хамтлагийн дуучин А.Гантулга бид хоёрын хувьд үерхэж нөхөрлөөд холдсон. Магадгүй үерхэл нөхөрлөлөөр дамжуулж өөрийгөө олж авдаг хүмүүс байдаг. Хүний амьдралд юу ч тохиолдож болно шдээ.
Бид хоёр маш гоё үерхээд, холдсон. Яагаад салсан бэ гэхээр насны зөрүү их байсан. Дээр нь тэр хүний амьдрал зохиох нас нь ирчихсэн. Миний хувьд зорилгоо тодорхойлж, хийж бүтээх гээд явж байгаа үе шүү дээ” гэсэн байна.
Сэтгэгдэл (14)