Францын Грасс хотын нэгэн дунд сургуульд хүмүүс рүү буудсан хэрэг гарсны улмаас гурван хүн шархадсан тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ. Энэ хэрэгт холбогдуулан 17 настай сурагчийг баривчлан саатуулаад байгаа бөгөөд тэрбээр сургууль дотор винтов, гар буу болон гранат барин явж байжээ. Түүний шархдуулсан хүн нь хоёр сураг, сургууль захирал байж магадгүй байна.
Францын Дотоод хэргийн яамны төлөөлөгч Пьер-Анри Бранде "France Inter" радиостанцад мэдээлэл өгөхдөө “хүмүүс рүү буудах үед гурван хүн шархадсан” гээд байдал тогтворжих хүртэл тэвчээртэй, тайван байхыг багш, сурагчдын ар гэрийнхэнд зөвлөлөө.
Өнгөрсөн онд Францад цуврал халдлагууд гарсны дараа тус улсад онц байдлын дэглэм үйлчилж байгаа юм. Францын Ерөнхийлөгчийн сонгууль хагас жил хүрэхгүй хугацааны дараа болох гэж байгаа энэ үед аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байна.
Сэтгэгдэл (2)