Украины шүүгч Алла Бандурагийн хөрөг зураг интернэтэд тавигдсанаас хойш маш хурдан олны анхаарлын төвд орсон билээ.
Түүнийг үс, нүүрний будгаар хэргээр ингэж засдаг хэмээн мэдээлж байсан. Тэгвэл Алла бандура энэ талаар албан ёсны тайлбар хийжээ.
Тэр хэлэхдээ "Энэхүү зураг миний 10 жилийн өмнөх хөрөг зураг. Тус зурган дээрх нүүр будалтыг одоо хийхээ больсон. Шүүгч хүн ямарч тохиолдолд сэтгэлзүйн бэлэн байдалд байх ёстой.
Тиймээс энэ зураг нийгмийн сүлжээгээр тархаж байх үед би нэг их эмзэглээгүй ч яаралтай арга хэмжээ авсан байгаа." гэжээ. Украины интернэт хэрэглэгчид түүний зурганд маш олон тайлбар хийжээ.
"Чихрийн хулгайч хүүхдүүдийг айлгах зорилготой", "Жокерийн улаан фен" гэх зэрэг хөгжилтэйгөөр тайлбарлаж эхэлсэн байна. Тэднээс хамгийн оновчтой хоч "Лусын Дагина киноны Урсула" гэж нэгэн иргэн өгсөн бөгөөд түүнийг дуурайж зурсан зургаа хүртэл харьцуулан тавьжээ.
Сэтгэгдэл (1)