Харь гаригийнхныг судлаачид /уфологчид/ тойрог замын “LRO” хиймэл дагуулаас авсан, Америкийн NASA агентлагийн нийтлэсэн Сарны гэрэл зураг дээр харь гаригийнхны бааз байгааг илрүүлжээ.
Үүнээс гадна одон орончид үл мэдэх объект сарны гадаргуу дээгүүр хөдлөн явж байгааг ч ажигласан байна. NASA-гийнхан саран дээр бааз байдаг гэдгийг мэддэг, гэхдээ зориуд энэ мэдээллийг нууцалдаг гэж судлаачид үзсээр байгаа юм.
Үүнээс өмнө, 2009 онд Америкийн сансрын “Иридиум-33” хиймэл дагуул Оросын “Космос-2251” аппараттай мөргөлдсөн нь харь гаригийнхантай холбоотой гэж мэдээлж байсан билээ.
Сэтгэгдэл (5)