БНХАУ-ын Урумчи хотын оршин суугч Лю Фэй 159 мянган доллароор 33 тонн жинтэй солир худалдан авч найз бүсгүйдээ бэлэглээд, түүнд гэрлэх санал тавьжээ.
Лю Фэй найз бүсгүй Ван Фанфантайгаа үерхээд дөрвөн жил болж буй аж. Тэрбээр гэрлэх санал тавихдаа сүйн бөгжнөөс гадна нэгэн чулуу цуглуулагчаас худалдан авсан 33 тонн жинтэй чулууг найз бүсгүйдээ бэлэглэжээ. Худалдаж авсан чулуугаа Лю Фэй “солир” гэж нэрлэсэн бөгөөд “энэ нь бидний хайр урт удаан, бат бөх байхын бэлгэдэл” гэв.
“Солир” Ванд ихэд таалагдсан тул Фэй орон сууц худалдан авахын оронд асар том чулуу худалдан авсан байна. Ван түүний гэрлэх саналд зөвшөөрсөн хариу өгчээ.