Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн аваргуудад халгаатай үргэлжилж байгаа.
Тодруулбал башёгийн дөрөв дэх өдөр буюу өчигдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал магэшира Икиод ялагдал хүлээсэн бол аварга Какүрюү М.Ананд сэкивакэ Котошёогикүг, Сококура Харүмафүжиг даваад байсан юм.
Тэгвэл Их аварга Хакүхо М.Даваажаргал тэмцээний 5 дахь өдрөөс буюу өнөөдрөөс тэмцээнийг орхихоор болжээ. Энэ талаар Миягино ояката “ Өмнө нь Таяаксүтэй барилдаж байхдаа хөлөө гэмтээсэн. Гэвч өчигдөр улам сэдрээчихлээ. Өнөө өглөө эмнэлэгт үзүүлээд тэмцээнээс гарахаар шийдсэн” хэмээн мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (1)