Бразилийн Ерөнхийлөгч Мишель Темер, тэргүүн хатагтай Марсела нар Альворада дахь Ерөнхийлөгчийн албан ёсны ордноосоо нүүжээ. Учир нь Бразилийн Ерөнхийлөгчийн ордон сүнстэй гэнэ.
Ерөнхийлөгч М.Темер Нүүхээсээ өмнө энэ талаар “Ордонд нүүж очсон өдрөөс л надад аймшигтай мэдрэмж төрж байсан. Эхний өдрөө унтаж чадаагүй. Тэр газар үнэхээр муу эрчим хүчтэй. Марсела ч үүнийг мэдэрсэн байсан. Тэгээд бид ордон хий үзэгдэлтэй юм биш биз дээ гэж бодоход хүрсэн” хэмээн ярьсан байна.
Орон нутгийн хэвлэлд бичсэнээр тэргүүн хатагтай ордондоо лам хүртэл залж авчирсан гэнэ. Гэсэн ч байдал өөрчлөгдөөгүй ажээ. Ерөнхийлөгчийн долоон настай хүү л ордонд ямар ч таагүй зүйл мэдрээгүй ганц хүн нь юм байна.
Сэтгэгдэл (1)