Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolian next top model” шоу нэвтрүүлэг өндөрлөж, ялагчаа тодруулсан.
Хоёр сарын турш үргэлжилсэн тус шоуны ялагчаар Б.Цэрэндолгор шалгарч, Сингапурын “Looque” агентлагтай хоёр жилийн турш хамтран ажиллах эрхийн эзэн болсон юм.
Тэгвэл шоуны хоёрдугаар байранд шалгарсан Ю.Балжидмаа ч мөн гадаадын загварын агентлагтай хамтран ажиллах санал иржээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа бичсэн бөгөөд түүнд Сингапурын загварын агентлагаас хамтран ажиллах санал тавьсан байна.