БНХАУ-д үлэг гүрвэлийн мөр илрүүлжээ. Тодруулбал Хятад, Өмнөд Солонгос, АНУ-ын эрдэмтдийн баг тус улсын зүүн хойд нутгийн Жилин мужид үлэг гүрвэлийн мөр илрүүлсэн талаар Синьхуа агентлаг мэдээллээ.
Эрдэмтэд Хятадын Яньбянь-Солонгосын автономит тойргийн Лунцин хот орчмын уулархаг газрын нэгэн зөрөг зам дээр үлэг гүрвэлийн мөр бүхий жим байгааг олжээ. “Энэ зам дээр гадрозаврын /нугасан хошуут үлэг гүрвэлийн төрөл/ 55 см урт мөр байгааг илрүүлсэн. Ийм мөр үлдээсэн үлэг гүрвэлийн биеийн урт 7 м байх болов уу” гэж Хятадын геофизикийн их сургуулийн профессор Син Лида ярилаа. Эдгээр олдворуудын дунд 21-43 см урт мөртэй өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн мөр байсан байна.
Эдгээр олдворууд нь 145 сая жилийн өмнө эхлээд 66 сая жилийн өмнө дууссан Цэрдийн үед тухайн газар нутгийн байдал ямар байсныг илүү сайн судлах боломжийг олгож байна гэж Хятадын эрдэмтэн хэллээ.
Сэтгэгдэл (2)