Монгол түмний хайр энэрлийг хүлээсэн дуучин МУГЖ Т.Ариунаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 50 нас хүрч буй түүнд олны танил эрхэмүүд мэнд хүргэж байна. Тухайлбал “Гэвч жаргал зовлон ээлжилдэг хорвоогийн шаргал өдрүүдэд эгэл биш амьдарна гэдэг тэр бүхэнд заяадагүй тавилан. Т.Ариунаа бол тийм л тавиланг туулж хагас зуунаар, бүр цаашдаа мөнхөд Монголд дуурсагдах эгэл бус Т.Ариунааг бүтээсэн юм. Тэр өөрөө өөрийгөө бүтээжээ.
Атаархал, өрсөлдөөн, хов жив, дуу хөгжим, гүтгэлэг доромжлол бүхний дундуур ассан гал шиг дүрэлзэж яваа Ариунаа гэж...яав ч эгэл биш ээ. Түүний дуунууд ялдамхан, янагхан бас золбоолог агаад агуу шинж чанарыг илтгэн ихэмсэгээр оршин байдаг. Т.Ариунаа миний мэдэхийн л 10 гаруй жил тоглолтоо хийсэнгүй. Гэвч түүнийг хэн ч мартсангүй. Дуунууд нь эгшиглэсээр он цагийн саадыг туулан үнэт чанараа агуулсаар, Монголын соёл урлагийн тайзыг эзэгнэсээр л... Т.Ариунаа бол дорно дахинсаг хүн. Эр нөхрөө хайрлан хүндэтгэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн монгол ухааныг эзэмшсэн хүн.
Мөн эх түүхээ, эх орноо хайрлах эрдэм нэвчээстэй гайхамшигтай бүсгүй. Т.Ариунаа эгч минь, анд найз минь, бардам хүйтэн хорвоогийн ад бишийн өрсөлдөөн дунд олж түшсэн тулгуур минь... ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ” хэмээн сэтгүүлч Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэнд хүргэсэн байна.
Сэтгэгдэл (11)