Монгол улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит бөхийн барилдаан бямба гарагт боллоо.
Тус барилдаанд улс аймгийн цолтой хүчит 224 бөх зодоглож, МУ-ын арслан Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ. Цаашид нутгийнхаа бөхчүүдийг алдаршуулах зорилгоор бусад улс аймгийн цолтой бөхчүүдийн нэрэмжит барилдааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.