Сар шинэ алсарч байгаа энэ үед өдөр бүр хэвийн боов идэх нь залхуутай санагдаж байгаа бол хэвийн боовоороо амтат кекс хийгээрэй. Амархан бас амттай шүү.
Орц:
Хэвийн боов 1ш
Өндөг 2ш
Тараг 100гр
Масло 50гр
Ванилла 1уут
Молоко ½ лааз
Хөөлгөгч (baking powder) ½ цайны халбага
Чимэглэл болон илүү амт оруулахыг хүсвэл жимс, крем гэх мэт зүйлс хэрэглэж болно.
Хийх жор:
Хэвийн боовоо үйрмэг болгоно. Блиндр байвал зүсээд блиндэрд хийж болно байхгүй бол доорх аргыг хэрэглэж болно шүү. Дараа нь хөөлгөгчөө холино.
Өндгөө миксэрдэн дээрээс нь молоко болон тарагаа хийнэ. Сайн холилдоод ирэхээр нь масло болон ваниллагаа хийн холиод үйрмэг болсон хэвийн боовоо хийнэ. Сайн хутгаад зуурмаг болохоор нь хэвэндээ хийн 170 градуст 30-40мин зуухандаа хийнэ.