Хөлбөмбөгийн спортын дэлхийн од, Испанийн Реал Мадрид багийн довтлогч Криштиану Роналду ихэр хүүхдээр бүл нэмэх гэж байна. Түүний том хүү 2010 онд төрж байсан бөгөөд тухайн үед тээгч эх хөлсөлж байсан гэдэг. Тэгвэл “The Sun” сэтгүүлд мэдээлснээр энэ удаа ч тэрбээр АНУ-д тээгч эх хөлсөлжээ. Хүүхдүүдийн хүйс нь эрэгтэй юм байна.
Түүний ойрын эх сурвалжийн мэдээлснээр Криштиану тун удахгүй Мадрид дахь таван сая еврогийн үнэтэй харш руугаа нисч, тэндээ хоёр шинэ хүнээ угтах юм байна. Одоогоор ихрүүдийн ээж хэн болох нь тодорхойгүй байна.
Эдүгээ 32 настай хөлбөмбөгийн од тамирчин өөрөөсөө есөн насаар дүү загвар өмсөгч Жоржиа Родригиз гэх бүсгүйтэй хамтран амьдарч байгаа билээ.