БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тоглож буй Монголын тамирчин М.Нандин-Эрдэнэ сая ам.долларын төлөө энэ сарын 15-нд тулалдана.
Түүний “Road FC” холбоонд хийсэн долоон тулааныхаа дөрвийг нь эхний үед хүнд цохилтоор ялсан нь том үнэлгээ болж, мэргэжилтнүүдийн анхаарлыг татсанаар энэ тулаанд оролцох эрхтэй болжээ. М.Нандин-Эрдэнэ дэлхийн шилдэг 32 тамирчин өрсөлдөх бөгөөд түүний эхний өрсөлдөгч нь Бразилын тулаанч Б.Миранда.
М.Нандин-Эрдэнэ өрсөлдөгчийнхөө талаар “Мэргэжлийн дэвжээнд долоон удаа ялж, хоёр дийлдсэн, бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан мундаг тамирчин бий. Тэрбээр өмнө нь мутай боксоор хичээллэж байсан юм билээ. Тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч, давшиж тоглохоор төлөвлөж байна” гэсэн байна.