Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан болно. Анх удаа зохион байгуулагдах гэж буй энэхүү тэмцээний шагналын сан 50 сая төгрөг аж.
Тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчдын эсрэг олон улсын хэмжээний мастерууд өрсөлдөнө. ОУХМастеруудын багт Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг урилгаар багтаж, 48 кг-ын жинд МУГТЖ М.Уранцэцэгтэй өрсөлдөхөөр болжээ.
Ингээд тэмцээний оноолтыг танилцуулж байна.
60 кг жинд: МУГТЖ Д.Амартүвшин ОУХМ Ж.Амарболд
66 кг жинд: МУГТ Г.Болдбаатар ОУХМ Д.Төмөрхүлэг
81 кг жинд: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ОУХМ О.Ууганбаатар
+100 кг жинд: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр ОУХМ Ө.Дүүрэнбаяр
57 кг жинд: МУГТ Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн
63 кг жинд: МУГТ Ц.Мөнхзаяа ОУХМ Б.Ганхайч
48 кг жинд: МУГТЖМ.Уранцэцэг, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэгтэй тус тус оноолт таарчээ.
Холимог барилдаан энэ сарын 16-нд АСА циркэд болох юм байна. Тоглолтын билет 10 мянган төгрөг. АСА циркийн тасалбар борлуулах цэгээр ирэх даваа гарагаас эхлэн зарагдана.
Сэтгэгдэл (1)