Монголын дарсны холбооны тэргүүн У.Энхтүвшингийн зөвлөгөөг хүргэж байна.
БАНШ & BARBERA
Хонь, үхрийн махаар хийсэн банштай Италийн барбера (Barbera) усан үзмийн дарс илүү тохирно. Мөн Sangiovese усан үзмийн дарсыг ч санал болгож байна. Мэдээжийн амтлагч хийсэн байх магадлалтай. Энэ дотор сонгино, сармис, цагаан гаа, перц болон яншуй хийсэн тохиолдолд дээрх усан үзмийн дарсны Chianti төрлийг сонгоорой.
ЗУУШТАЙ ЗОХИЦОХ ЦАГААН ДАРС
Ногооны салатыг янз бүрийн амтлагчаар хутгадаг. Ийм тохиолдолд цагаан дарсны хаан болох Chardonnay усан үзэмний дарсыг хэрэглэх нь тохиромжтой. Австралийн эсвэл Өмнөд Африкийн Chardonnay манай худалдааны төвүүдээр элбэг бөгөөд тийм ч үнэтэй биш юм.
УЛААН ДАРС БА ЦАГААН ИДЭЭ
Цагаан идээтэй хослох дарсыг сонгох нь амар боловч нөгөө талаас их хэцүү сонголт байдаг. Өөрийн туршлагаас хуваалцахад хайлмаганд бага зэргийн хүчирхэг дарс тохирно. Улаан дарс тэр дундаа Pinot Noir усан үзмийн дарс илүү хосолно. Харин улаан дарсанд бага зэргийн харшилтай хүмүүст Италийн чихэрлэг оргилуун дарснууд таатай сонголт болдог. Тэр дундаа Асти хэмээх дарс тохиромжтой.