Холимог салат
Орц: /4/
- далайн байцаа-2ш
- чинжүү/улаан гар/-1ш
- хиам-200гр
- өндөг-2ш /чансан/
- огурцы/дарсан/-1том
- сонгино
- майнуз
- давс
- сахар
Чинжүүгээ халуун усанд 5-10м байлгаад авч нарийхан хэрчинэ. хиам, өндөг ,огурцы,далайн байцаагаа мөн адил хэрчиж бэлтгээд хооронд нь хольж сонгиноо нэмээд амтлан майнузанд нь хольж хутгаад бэлэн болно. Ингээд таны ширээний хамгийн амттай салат байх болно. Та нэг удаа туршаад үзээрэй. хамгийн амархан амттай зоог тань байж чадна.
Waldorf Салат (жимсний салат)
Орц:
- 2 ш шар алим (Ginger Gold эсвэл Fuji байвал сайн)
- 1 ш улаан алим (Red Delicious)
- 3 амны халбага алмны цуу
- 1 стакан майонез
- 1 чимх давс
- хар перц
- 3/4 стакан хушига, бяцалсан
- 1 стакан шар үзэм
- 2 амттаны халбага карри
- 2 гожгор celery, нимгэлэн хэрчсэн
- 1/3 стакан шинэхэн гаа, давхарлаж ороогоод хэрчсэн
- 1/2 ш улаан сонгино, маш нимгэн хэрчсэн
- 1 ш салатны навч (romaine lettuce)
1. Алимаа угаагаад 4 хуваана. Үрийг нь гэртэй нь аваад алимаа хальстай нь үмхний хэмжээтэй (bite size) хэрчинэ. 2. Томхон шилэн саванд хэрчиж бэлтгэсэн алимаа алимны цуутайгаа холино. Майонезаа нэмээд хутгана. Давс перцээр амтлана. 3. Хушиг, үзэм, celery, гаа, улаан сонгино, карригаа нэмнэ. Нийцтэл нь хутгана. 4. Амтнуудыг нийцүүлэхийн тулд хамгийн багадаа 1 цаг хөргөгчинд байлгана. 5. Гаргаж ирээд навч дэвссэн тавган дээр тавиж сервислэнэ.
Амтат чинжүүтэй улаан манжингийн салат
Орц:
- 300 гр улаан манжин,
- 150 гр амтат чинжүү,
- сармисны хумс хоёр гурван ширхэг,
- 50 гр цөцгий,
- давс,
- ногоон гоньдийг өөрийн хүссэн хэмжээгээр хийж амтална.
Улаан манжинг чанаад хальсийг нь арилган савхан хэлбэртэй хэрчинэ. Амтат чинжүүг цэвэрлээд мөн савхан хэлбэртэй хэрчин улаан манжинтай хольж жижиглэсэн саримас, давс, нунтаг хар чинжүү хийж майонез цөцгийтэй хутгана. Дээрээс ногоон гоньд цацна.
Туна загасны салат
Орц: /4/
- 6 ш чанасан өндөг
- 1 ш сонгино
- 185 гр өөрийн шүүсэнд нь нөөшилсөн туна загас
- 30 гр майонез
- 1 халбага укроп
- 2 ш улаан лооль
1. Чанасан өндгөө нарийхан гонзгой хэлбэртэй хэрчиж саванд хийгээд дээрээс нь сонгиноо жижиглэн хийнэ. 2. Лаазалсан туна загасыг шүүснээс нь салган авч өндөг, сонгино дээрээ хийгээд майонезтайгаа сайтар хутгана. 3. Таваглахдаа улаан лоолио нимгэн хавтгай хэрчиж тавган дээрээ тавиад салатаа дээрээс нь таваглана. Укропоо салат болон улаан лоолин дээрээ цацна.
Баяслагтай салат
Орц:
- улаан лооль,
- FITAKI бяслаг
- яншуй
- хар перец
Баяслагаа дөрвөлжин хэрчээд улаан лоолио 2 хуваана тэгээд яншуй хар перец өөрийн амтлагаагаар Шинэ ногооны салат Орц: шинэ өргөст хэмх 50гр улаан лооль 50гр ногоон чинжүү 10гр улаан чинжүү 10гр хар чидун жимс 15гр эрдэнэ шиш 10гр сонгино 12гр ургамлын тос 10гр элсэн чихэр 5гр, давс 2гр повоор 2гр уксус 2гр /3%-ийн буюу сулруулсан/ 1. Шинэ өргөст хэмхийг угааж нимгэн хавтгай, улаан лоолийг сармис хэлбэртэй хэрчинэ. 2. Ногоон, улаан чинжүүг угааж маш нимгэхэн хярж, нарийн савх хэлбэртэй хэрчээд дээр нь хар олив болон жижиглэн хэрчсэн сонгиноо хийж давс, повоор, элсэн чихэр, уксус болон ургамлын тос нэмж хутгана. 3. Салатыг таваглаж эрдэнэ шиш цацаж өгнө.