“SPACE” энтертайментийн залуу уран бүтээлч Гүүлий өөрийн шинэ соло уран бүтээлээ танилцуулжээ.
Хавар анхны яргуу ургаж, хавар анхны бороо шивэрч, хавар хайрын улирал. Нандин гэмээр энэ улиралд дуучин Гүүлий “Мансуурам” бүтээлээрээ хаврыг угтаж байна.
“Мансуурам” дууны утгыг уран бүтээлчээс өөрөөс нь лавлахад “Хүн бүрийн мэдэрдэг тэр л нандин мэдрэмж. Зөөлөн хэрнээ аялгуулаг, жаргалтай сэтгэл догдлуулсан хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хайр шүү дээ. Тийм ч учраас бүтээлдээ энэ бүгдийг шингээхийг хичээсэн” тухай хуваалцсан билээ.
Сонирхуулахад “Мансуурам” дууны үг, аяыг залуу уран бүтээлч өөрөө зохиосон гэдгээрээ онцлогтой юм.
Ингээд олон зүйл нуршилгүй түүний шинэ уран бүтээлийг хамтдаа сонирхоё.
Сэтгэгдэл (1)