Брэд Питт, Анжелина Жоли нар 2016 оны есдүгээр сард алсан ёсоор салсан. Тэд 12 жил хамт амьдарсан ч гэр бүлээ батлуулаад ердөө хоёр жил болсон юм. Жүжигчин Анжелина Жоли анх удаа Брэд Питтэс салсан тухайгаа ярьжээ.
Энэ тухай People мэдээлсэн байна. Тэрбээр "Би энэ талаар их ярихыг хүсэхгүй байна, энэ нь маш хэцүү үе байсан. Бид гэр бүл бөгөөд бид үргэлж гэр бүл байж ирсэн, энэ замаар явна гэж найдаж байсан ч бүтсэнгүй. Тэгэхээр хүчтэй байх болно" хэмээн BBC-д өгсөн ярилцлагадаа Жоли хэлсэн байна.
Жоли бүх анхаарлаа хүүхдүүддээ шилжүүлж байгаагаа ч хэлсэн байна. Тэр гэр бүл салалтын дараа түүний гэр бүлийн бүх гишүүд, түүний дотор гэрийн тэжээмэл амьтад нь ч амьдралын хэвийн хэмнэлдээ орохыг оролдож байна гэж нэмж хэлжээ.
Сэтгэгдэл (2)