УДБЭТ-ын тайзнаа
II.23 - 19.00 “Морин хуур 2016” шилдэг дуу шалгаруулах наадам
II.25 - 17.00 “Хүндлэн золгоё” концерт
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
II.22-25 "Монгол ухаан-Модоор урлахуй" үзэсгэлэнд XIX-XX зууны үед монгол хүний ур, ухаан шингээж урласан модон урлалын 100 гаруй бүтээлийг музейн сан хөмрөгөөс дэлгэн толилуулна.
Монголын Үндэсний музей
II.20-24- 10.00-17.00 “Шинэ бүтээлийн дээжис” үзэсгэлэн Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгорт явуулсан Хүннү, Сяньбийн булшнаас илэрсэн олдворууд, Алтайн нурууны дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн Алтай ятга, нум сум, дээл болон Сасанидын мөнгөн зоос, Юань улсын цаасан мөнгө, цэргийн дээл, Монголын хамгийн өндөр хүн Д.Рагчаа агсны хувцас зэрэг олон сонирхолтой үзмэрийг дэлгэн олны хүртээл болгож байна.
Монголын Театрын музей
II.20-23 - 09.00-17.00 Нэмэндэйн Янжмаагийн амьдралын замналыг харуулсан “Эгшигт эх” үзэсгэлэн. “Удмаа дээдлэе” ТББ, Монголын театрын музейтэй хамтран Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан тус холбооны даргаар ажиллаж байсан эмэгтэйчүүдийн амьдралын замналыг харуулсан цуврал үзэсгэлэнг гаргажээ.
Тэнгис кино театрын тайзнаа
II.24 Найруулагч Д.Энхбаатарын бүтээл “Эзэгнэгч” уран сайхны киноны нээлт болно.