"ДОЗ" энтертайнментын захирал, жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэн Энэтхэгийн "Mumbai international film festival"-аас гадаадын шилдэг найруулагч шагнал гардсан байна. Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул цахим хуудсаараа мэдээллээ. Тэрбээр "Хуваалцмаар байна. Заримдаа Дооёо бид хоёрт амьдралд бууж өгөх үе байсан.Тэр дундаа "Элэг нэгтэн" киноны үед хэхэ. Гэхдээ хэзээ нэгэн цагт уйгагүй хөдөлмөр, үнэнч зүтгэлийн үр дүн гардаг юм байна.
Бидний хийсэн "Элэг нэгтэн" (The Third eye of god) 2016 онд Монголын кино академиас ганзага хоосон буцаж байсан бол өнөөдөр олон улсын наадмаас ( шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг жүжигчин ) гэх мэт дөрөв дэх шагналаа аваад байна. Магадгүй энэ шагнал зарим нэгэн хүмүүст жижиг санагдаж болох ч, харин "Navi Mumbai international film festival"-д 500 гаруй киноноос долоод үлдэж шилдэг гадаадын найруулагч шагналыг Ш.Доржсүрэн минь авлаа. Харамсалтай нь нөхөр маань ар гэр шалтгааны улмаас явж чадаагүй ч өчигдөр шагналтай ирэхэд маш их баярлалаа.
Тиймээс энэ кинонд хамтран ажилласан, дэмжсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхний гар бие, сэтгэл оролцcон энэ кино дэлхийн хаана ч үзүүлэхэд үнэхээр нүүр улайхааргүй, Mонголынхоо нэрийг гаргаж, мэргэжлийн түвшинд болжээ гэдгийг дахин нэг гүнзгий мэдрүүллээ. Алдаатай оноотой явсан зам маань өөрөө шагнал байсан байна" хэмээн цахим хуудастаа бичжээ.
Сэтгэгдэл (1)