Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний плей-оффын тоглолт үргэлжилж байна. Үүнд шалгарсан багуудаас түрүүлж гурав хожсон нь аваргын төлөө тоглох эрхийг авах юм. Одоогоор Зүүн бүсийн аваргын төлөө тоглохоор “Эрдэнэт хот Икон", "Сүхбаатар Альянс Тех” шалгаран үлдлээ. Тэд маргааш цувралыг эхлүүлнэ.
“Эрдэнэт хот Икон" "Өвөрхангай Хас Хэлхээ"-г 3:0-оор хожоод байсан юм. Өчигдөр "Сүхбаатар Альянс Тех", "Дундговь аймаг" багуудын гурав дахь тоглолт МУИС-ийн Бизнесийн сургууль дээр болсон. Уг тоглолтод Дундговь хожигдвол гэртээ харих, “Сүхбаатар Альянс Тех” хожвол бүсийн аваргын төлөө тоглох эрхийг авах байсан юм. Өмнөх хоёр цувралд дараалан хожсон Сүхбаатарын залуус энэ удаа ч илүүрхэж, 106:91 онооны харьцаагаар өрсөлдөгчөө буулган авлаа. Тэд аваргын төлөө “Эрдэнэт хот Икон”-тэй тоглох юм.
ЦУВРАЛ 3: /"Сүхбаатар Альянс Тех" - "Дундговь аймаг" 3:0/
01.21 - "Сүхбаатар Альянс Тех" - "Дундговь аймаг" - 103:82
01.25 - "Сүхбаатар Альянс Тех" - "Дундговь аймаг" - 106:105
01.30 - "Сүхбаатар Альянс Тех" - "Дундговь аймаг" 106:91
ЦУВРАЛ 3:
"Эрдэнэт хот Икон” - “Өвөрхангай Хас Хэлхээ” 104:99
"Эрдэнэт хот Икон” - “Өвөрхангай Хас Хэлхээ” 92:88
"Эрдэнэт хот Икон” - “Өвөрхангай Хас Хэлхээ” 116:96
Зүүн бүсийн аваргын төлөө тоглохоор шалгараад байгаа “Эрдэнэт хот Икон", "Сүхбаатар Альянс Тех” багуудын тоглолт маргааш МУИС-ийн Бизнесийн сургуулийн зааланд болно.