Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд тусгаар тогтнолын ордонд СТА, Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач О.Баатарын Сүхбаатар жанжны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэх юм байна.
Мөн 14 цагт Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд үдээс хойш Д.Сүхбаатар жанжны гэрийн буйранд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдах ажээ.
Сэтгэгдэл (5)