Хоёр дахь удаа зохион байгуулагдах гэж байгаа “Номоо солилцъё” өдөрлөг маргааш буюу энэ сарын 4-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.
Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой билээ.
Тус өдөрлөгийн үеэр солилцох номын тоонд тодорхой хязгаар заагаагүй бөгөөд иргэд хэдэн ч номтой ирж, хэнтэй ч солилцох боломжтой аж.