Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт энэ сарын 29-нд болсон. Шигшээ багийн ахлах болон дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад есөн дасгалжуулагч өрсөлдсөн байна. Үүнээс Жүдо бөхийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад Монгол Улсын Ардын багш О.Балжинням хамгийн өндөр оноо авч тэргүүлсэн байна.
Харин дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Д.Баттулга, Г.Дашдаваа нарыг жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллуулах хүсэлтийг Үндэсний шигшээ багийн албанд өгчээ. Энэ жилээс эхлэн шигшээ багт дөрвөн дасгалжуулагч ажиллахаар болжээ.
Дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтанд оролцогчид хэлний мэдлэг, компьютер, мэргэжлийн ур чадвар, спортын анагаах ухаан гэсэн дөрвөн үзүүлэлтээр шалгуулдаг байна.
Сэтгэгдэл (11)