Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний плей-оффын тоглолтууд өнгөрөгч долоо хоногт эхэлсэн билээ.
Хоёр дахь удаагийн "Үндэсний лиг"-ийн плей-оффт 12 баг өрсөлдсөнөөс найм нь цааш өрсөлдөх эрхийг авсан билээ. Плей-оффын эхний тоглолтыг Зүүн бүсийн “Эрдэнэт хот Икон”, “Өвөрхангай Хас Хэлхээ” эхлүүлсэн. Тэгвэл удаах тоглолт Баруун бүсийн “Баянхонгор мазаалай”, “Архангай Алтайн Дорнод дайчид” багуудын хооронд болохоор болжээ.
Хоёр багийн эхний тоглолт энэ сарын 20-нд Архангай аймагт болсон бол хоёр дахь тоглолт өнөөдөр Баянхонгор аймагт болно.