Жюү жицүгийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд өнөөдөр эхэлсэн билээ. Насанд хүрэгчдийн долоо, өсвөр үеийн тав, No Gi төрлийн дөрөв, мастерсын гурав дахь удаагийн тус тэмцээнд Монголын хамгийн шилдэг тамирчид улсын аварга хэмээх эрхэм цолны төлөө өрсөлдөж буй юм.
Мастерс 1 ангиллын эрэгтэйчүүдийн цагаан бүсний 69 кг-д өрсөлдсөн "Тв коктейль" хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд "Гаруда" клубын Ж.Алтантулгыг 2:0-ээр яллаа.
УАШТ-д анх удаа оролцож байгаа тэрээр эхний тойрогт “Аврагч” клубын тамирчин А.Баярсайханыг ялсан ч хагас шигшээд “Гаруда” клубын З.Төгөлдөрт ялагдсан байна.
Сэтгэгдэл (1)