Биеийн тамир спортын газраас санаачлан зохион байгуулах гэж байгаа “Мөнгөн өвөл” арга хэмжээ маргааш буюу энэ сарын 21-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
Тус арга хэмжээнд спортын чиглэлээр ажилладаг байгууллагуудынхан гурван төрлөөр өрсөлдөнө. Тодруулбал гүйлтийн цана, олс таталт, сагсан бөмбөгийн тэмцээнд уригдсан газрууд баг, тамирчидаа оролцуулах боломжтой юм байна.
Мөн уг арга хэмжээнд спортын алдартнууд ирэхээс гадна урлагийн олон арга хэмжээ болох бөгөөд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газар, Биеийн тамир, спортын газар болон 21 аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагууд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монголын цанын холбоо, Нийслэлийн аялал, жуулчлалын газар, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо, дүүргүүдийн биеийн тамир, спортын хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл оролцох аж.
Сэтгэгдэл (1)