МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож, оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгч тодруулдаг утга уянгын “Болор цом” наадам энэ жил Дорнод аймагт болохоор товлогдсон.
Өнөөдрийн байдлаар “Болор цом” наадамд 80 гаруй найрагч бүтээлээ ирүүлээд байгаа аж. Урд жилүүдээс олон найрагч шүлгээ илгээсэн ч дүрэм ёсоор шилдэг 30 бүтээлийг шалгаруулж, тайзнаа өрсөлдүүлэх юм. Яруу найрагчдын бүтээл хүлээж авах хугацаа өнөөдөр буюу энэ сарын 20-нд дуусах юм байна.
Сэтгэгдэл (1)