БНХАУ-ын Харбин хотноо зохиогддог Олон улсын “Мөсний үзэсгэлэн”-гийн мөсөн сийлбэрийн 31 дэх удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай сийлбэрчид амжилттай оролцож нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэрээр тэд тав хоногийн дараа АНУ-ын Колорадод болох цасан сийлбэрчдийн наадмыг зорих гэж байна. Тэндээсээ Аляска руу явах бөгөөд ДАШТ-д оролцох гэнэ.