Жүдо бөхийн УАШТ-ий медалийн эзэд тодорсоор байна. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн нэмэх 100 кг-ийн жингийн аварга бөх тодорлоо.
Энэ жинд аваргын төлөө “Женко” клубын бөх Б.Сугаржаргал, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр нар хүч үзэж, цагаан талаас гарч барилдсан Н.Түвшинбаяр торгуулиар ялав.
Харин хүрэл медалийг “Алдар” спорт хорооны тамирчин Ө.Дүүрэнбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Бат-Орших нар хүртлээ.
Сэтгэгдэл (2)