Жүдо бөхийн энэ оны УАШТ өнөөдөр Спортын төв ордоны "А" танхимд эхлэх бөгөөд энэ сарын 18-ыг хүртэл үргэлжилнэ. Эрэгтэйчүүдийн 40 дэх, эмэгтэйчүүдийн 25 дахь, багийн 5 дахь удаагийн улсын аваргын тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, БТСГ, БСШУЯ хамтран зохион байгуулж байгаа юм.
Тус тэмцээнийг IJF-ийн шүүгч, олимпийн зэрэглэлийн шүүгч Чех улсын иргэн Владимир Хнедка болон ОХУ-ын олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Востриков нар шүүх юм байна.
Дашрамд дурдахад, Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн шүүгч, олимпийн зэрэглэлийн шүүгч Чех улсын иргэн Владимир Хнедка Монголд сургалт явуулах юм байна.
Сэтгэгдэл (1)