Өсвөрийн футзалын улсын аваргууд өнөөдөр тодорлоо. Тус тэмцээн энэ сарын гуравнаас эхэлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү шилдгүүдээ тодрууллаа.
Өсвөрийн УАШТ хөвгүүдийн 11, 13, охидын 11, 13, 15, 17 хүртэлх гэсэн зургаан насны ангилал дор зохион байгуулагагдсан бөгөөд зургаан насны ангилал бүрт "Арвис" клубын багууд медаль хүртжээ.
Хөдөө орон нутгийн төлөөллүүдээс Төв аймгийн 11, Ховд аймгийн 13 хүртэлх хөвгүүдийн баг хүрэл медаль хүртлээ. Мөн охидын 11 хүртэлх насанд Архангай аймаг, 13 хүртэлх насанд Өвөрхангай аймгийн "Титэм хужирт багийн охид мөнгөн медаль хүртлээ.