БАЛЕТ
Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” гурван бүлэг, гурван үзэгдэлт балетыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд тоглох аж. “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг 1966 оны тавдугаар сарын 25-нд анх УДБЭТ-ын театрын тайзнаа тоглож, 1976 онд уг балетыг сэргээн тавьсан бөгөөд өдийг хүртэл тус театрын хуваарьт ордог, үзэгчдийн шимтэн үздэг бүтээл болжээ.
ДУУРЬ
ДБЭТ-ын бүтээл төрийн соёрхалт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг энэ амралтын өдрүүдэд тус театрын тайзнаа тоглох аж. Энэхүү дуурь нь гурван бүлэг, таван үзэгдэлтэй бөгөөд Хүннү гүрний үед болсон бодит түүхээс сэдэвлэн бүтээснээрээ онцлогтой. Дуурийн гол өрнөл нь “Хан” гүрний ухаалаг, нинжин сэтгэлт Гүн гэрийн гүнж Цай Вэн Жигийн тухай юм. “Хан” гүрнээс хулгайлагдсан Цай Вэн Жин гүнж “Хүн” гүрний хатан болж, хоёр агъ төрүүлнэ. Тэрээр “Хан”, “Хүн” гүрний эв найрамдлын гүүр төдийгүй, харь нутагт ирж хатан болсон ч цөхрөлийг ардаа орхин, Хүн гүрний төлөө бүхнээ зориулсан гүнж юм. Тус дуурийг анх 2005 онд концерт хэлбэрээр тоглож байсан бөгөөд 2016 оны гуравдугаар сард бүрэн хэмжээний дуурь болон үзэгчдийн хүртээл болсон юм.
ЦИРК
Монголын үндэсний циркийн урилгаар тоглож буй “Олон улсын цирк Демидов”-ын тоглолт үзэгчдийн хүсэлтээр энэ амралтын өдрүүдээр дахин тоглох аж. Тус тоглолтод хамгийн эрсдэлтэй, амь дүйсэн зр зоригийн мото үзүүлбэрийн нэг болох сургуультай араатан амьтдын үзүүлбэр багтаж буй. “Олон улсын цирк Демидов”-ын тоглолтын “Магда” барыг өнгөрсөн баасан гаригт улсын циркээс улсын их дэлгүүр хүртэлх гудамжаар зугаалуулаад зогсохгүй, “Макс Молл” худаалдааны төвөөр шоппинг хийлгээд амжсан юм. Тус тоглолтын тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-35 мянган төгрөгийн хооронд борлуулагдаж байна.