Өнгөрсөн амралтын өдрүүдэд чөлөөт бөхийн УАШТ болсон. Тэмцээнд эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн УАШТ- д 23 байгууллагын 280 тамирчин оролцсон билээ.
Энэ жилийн улсын аварга болсон тамирчид дэлхийн аваргад өрсөлдөхгүй ажээ. Учир нь чөлөөт бөхийн холбооны удирдлагууд дэлхийн аваргад орсолдох тамирчид сонгон шалгаруулалтад оролцож тэмцээний эрхээ авах юм байна. Тухайлбал, улсын аварга болсон бөх сорилго барилдааны шигшээд оролцох эрхээ шууд авах бол мөнгө, хүрэл медаль, V байранд орсон тамирчид чансааны оноо цуглуулах юм. Энэ тамирчид нэмэлт барилдаанаас эрхтэй болно.
Сорилго барилдааныг зургадугаар сарын 22-24- нд зохион байгуулахаар төлөвлөжээ. 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ наймдугаар сарын 21-26- нд Францын Парис хотноо болох юм.